Энэхүү Үйлчилгээний Нөхцөл ("Нөхцөл") нь Уртоо ХХК-ийн ("QGO", "бид") эрхлэн явуулдаг QGO платформ (QGO зорчигчийн апп болон QGO Driver жолоочийн апп)-ыг ашиглах нөхцөлийг тодорхойлно. Аппыг суулгаж, бүртгүүлж, ашигласнаар та энэхүү Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
English: These Terms of Service govern your use of the QGO platform operated by Urtoo LLC. By using the app, you agree to these Terms.
QGO нь зорчигч ба жолоочийг технологийн платформоор дамжуулан холбож, унаа дуудлага, хот доторх болон хот хоорондын тээвэр, "Замын Унаа", "Дайгдах" (хамтран зорчих), урьдчилсан захиалга зэрэг үйлчилгээг зохион байгуулдаг.
QGO нь технологийн зуучлагч платформ бөгөөд тээврийн үйлчилгээг жолооч өөрөө гүйцэтгэнэ. QGO нь тээврийн хэрэгслийн эзэн биш.
Аялал бүрийн дараа зорчигч, жолооч харилцан үнэлгээ өгнө. Доромжлох, дарамтлах, ялгаварлах, аюул учруулах зан үйлийг хориглоно. Дүрэм зөрчсөн хэрэглэгчийн дансыг түр болон бүрмөсөн хаах эрхтэй.
QGO нь зуучлагч платформ тул жолооч, зорчигчийн хооронд үүсэх маргаан, тээврийн явцад учирсан хохирлыг шууд хариуцахгүй. Гэвч бид аюулгүй байдлыг хангах, маргаан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ. Үйлчилгээ тасралтгүй, алдаагүй байхыг баталгаажуулахгүй боловч найдвартай ажиллагааг хангахаар чармайна.
Та хүссэн үедээ дансаа хааж болно. Бид Нөхцөл зөрчсөн, залилан, аюул учруулсан тохиолдолд урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээг түр зогсоох, цуцлах эрхтэй.
Энэхүү Нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцнэ. Үүсэх маргааныг эвийн журмаар, шийдэгдээгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлэнэ.