АЯЛЛАА ХУВААЛЦАЖ, ХЭТЭВЧЭЭ ХЭМНЭЕ

Такси дуудах бүртээ пойнт оноо цуглуулж, хэн нэгнийг хажуудаа “дайж”, эсвэл өөрөө хамт “дайгдангаа” хүссэн газраа 10% - 30% хямд зардлаар хүргүүлдэг үйлчилгээг бид танд санал болгож байна.

ШИНЭ СОНГОЛТ
ИЛҮҮ БОЛОМЖ

Зорчигч та манай аппликейшнийг сонгон бүртгүүлснээр таксины үйлчилгээг олон сонголттойгоор, илүү хэмнэлттэй үнээр авах боломжтой.

АЯЛЛАА ХУВААЛЦАХ
ЗААВАР

Аяллаа хуваалцъя: Та “такси барих”-аасаа өмнө QGO аппликейшнд явах чиглэлээ оруулснаар тийш зорчиж буй өөр нэгэн хүний аялалд нэгдэн, төлбөрөө хуваан төлөх боломжтой. Хэрэв та эхний зорчигч бол дараагийн үйлчлүүлэгчтэй аяллаа хуваалцахыг зөвшөөрснөөр хэтэвчээ хэмнэж, зорьсон газраа хоёр дахин хямд зардлаар хүргүүлнэ гэсэн үг.

УРЬДЧИЛСАН
ЗАХИАЛГА

Та QGO-өөр таксигаа урьдчилан захиалж, аяллаа хуваалцах боломжтойгоос гадна пойнт оноогоо хэтэвчиндээ цуглуулан дараагийн аяллын төлбөрөөсөө хөнгөлүүлээрэй.