Хот доторх
ухаалаг аялал
Жолооч, зорчигч, байгууллагад зориулсан нэг ухаалаг платформ.
Нэг апп — 9 үйлчилгээ
Хүссэн газраа
хормын дотор.
Хотын дотор хурдан, найдвартай аялал. Хамгийн ойрын жолоочтой шууд холбоно.
Зардлаа хуваалцаж
хямдхан яв.
Замдаа зорчигч авч зардлаа хуваалцдаг хямд аялал. Short code-оор хялбар холбогдоно.
Замын Унаа + Такси
дуудлага нэг апп.
QGO HYBRID TAXI — жолооч зам дээрээс зорчигч авах (Замын Унаа) ба таксины дуудлага хүлээн авах хоёуланг нэг апп-д. Хялбар бүртгэлээр Замын Унаа эхэл, бүрэн бүртгэлээр дуудлага ч ав.
- Хялбар бүртгэл → Замын Унаа: зам дээрээс зорчигч, дуудлагагүй.
- Бүрэн бүртгэл → Такси дуудлага ч хүлээн авна (hybrid).
- Өөрийн тариф — 1 км-ийн үнээ өөрөө тогтооно (ж: ₮1,200/км).
- GPS таксиметр — зай автоматаар бодогдож, маргаангүй ил тод.
Өдрийн турш зам дээрээс зорчигч авч (Замын Унаа), сул үедээ таксины дуудлага ч хүлээн авна — нэг апп-аар хоёр эх үүсвэрээс орлого.
Үнээ өөрөө
тохирч ав.
Үнээ өөрөө санал болгож, жолоочтой шууд тохиролцоно.
Аймаг хооронд
хямд, тав тухтай.
Улаанбаатараас орон нутаг руу, эсвэл буцаж — нэг чиглэлд явах жолоочтой суудал хуваалцана. Автобусны хуваарь хүлээхгүй, гэрийнхээ үүднээс шууд хөдөл.
- Хямд — суудлын үнийг хуваалцдаг (ж: УБ–Дархан 230 км, суудал ₮25,000-аас).
- Хүссэн цагтаа — автобусны цагийн хуваарь хүлээх шаардлагагүй.
- Үүднээс үүд — буудал хайхгүй, очих хаяг хүртэл хүргэнэ.
- Найдвартай — бүртгэлтэй жолооч, үнэ ил тод, суудал баталгаатай.
Хямдхан, цагаа хэмнэж, гэрийнхээ үүднээс шууд хот хооронд зорчихыг хүссэн хэн бүхэнд тохиромжтой.
Хөдөө орон нутаг руу явах жолооч хоосон гүйхийн оронд суудлаа дүүргэж замын зардлаа нөхнө. Хот хоорондын тээврийн компаниуд захиалга, суудлаа аппаар цэгцтэй удирдаж, шинэ зорчигчдод хүрнэ.
Апп → «Хот хооронд» → явах ба очих хотоо сонго → хэдэн суудал хэрэгтэйг оруул → жолоочдын саналаас үнэ, цагаар нь сонгож захиал.
Машин жолоочтойгоо
цагаар чинийх.
Өдрийн турш олон газар явах, ачаа зөөх, уулзалт хийх үед — жолооч, машиныг цагаар хөлслөн ав. Хүлээлгэ нэмэлт төлбөргүй, хүссэн газраа л зогсоно.
- 1Апп нээж «Цагаар хөлслөх» сонго.
- 2Хэдэн цаг хэрэгтэйгээ оруул (ж: 3 цаг).
- 3Эхлэх цэгээ тэмдэглэ — жолооч ирнэ.
- 4Хүссэн газраа яв, зогс — хүлээлгэ үнэгүй.
- 5Цаг дуусахад аппаар шууд төлнө.
Нийт төлбөр = жолоочийн цагийн тариф × хөлслөх цаг (ж: ₮25,000 × 3 цаг = ₮75,000). Захиалга баталгаажуулахад 10% урьдчилгаа, үлдсэнийг дуусахад төлнө.
Аяллаа урьдчилан
товло.
Цаг, огноог урьдчилан товлон захиална. Нисэх, уулзалтад цагтаа бэлэн.
Байгууллагуудад
зориулсан хялбар
шийдэл.
Зочид буудал, эмнэлэг, амралтын газраас нисэх буудал хүртэл — аль ч салбарын байгууллагатай хамтран, тэдний зочид, харилцагч, ажилтнуудад найдвартай тээврийг нэг цэгээс хүргэнэ.
- Үйлчилгээгээ дээшлүүлнэ — зочид, харилцагчдадаа найдвартай тээвэр санал болгоно.
- Нэг цэгээс захиалга — ресепшн, HR апп эсвэл вэбээр дуудаж, зочдыг хүлээлгэлгүй хүргэнэ.
- Бэлэн мөнгөгүй — сарын нэхэмжлэл, хэлтэс, төслөөр ил тод тайлан.
- Гэрээт тариф — байнгын хамтрагчдад тусгай хямд үнэ.
Зочид, харилцагч, ажилтнаа байнга зөөвөрлөх шаардлагатай аль ч салбарын байгууллагатай нэгдсэн гэрээгээр ажиллана.
Зочид буудал зочиддоо QGO-р нисэх буудал хүртэл хүргэлт зохион байгуулна. Зочин бэлэн мөнгө төлөхгүй, буудал сарын эцэст нэг нэхэмжлэлээр тооцоо хийж, бүх аяллын тайлангаа харна.
Дуудлага чам руу
ойртож байна.
Хэрэглэгчийн дуудлага хаана гарч байгааг радар дээр бодит цагт хяна. Хоосон гүйлтгүйгээр илүү их орлого.
