QGO HYBRID TAXI
Замын Унаа (зам дээрээс зорчигч) ба Такси дуудлага — нэг апп, нэг жолооч. Хялбар бүртгэлээр Замын Унаа, бүрэн бүртгэлээр хоёуланг нь ажиллуулна.
«Дуудлага ирэхгүй байна» гэж бүү санаа зов
Замын Унаа бол дуудлагын такси БИШ. Хялбар бүртгэлээр орсон бол таксины дуудлага (захиалга) ирэхгүй — энэ бол алдаа биш, ийм л зохион байгуулалттай.
Та зам дээрээс зорчигчийг өөрөө аваад таксиметрээр үйлчилнэ. Дуудлага хүлээх шаардлагагүй.
Хэрэв дуудлага (захиалга) авахыг хүсвэл бүрэн «TAXI Дуудлага» бүртгэл хийх хэрэгтэй — доор дэлгэрэнгүй.
Замын Унаа гэж юу вэ?
Хувиараа такси эрхлэгч жолоочид зориулсан хамгийн хялбар загвар. Дуудлага хүлээлгүйгээр зам дээрээс зорчигч авч, өөрийн тарифаар үйлчилнэ.
Зам дээрээс зорчигч авна
Дуудлага (захиалга) хүлээхгүй. Замд явж байгаад гар өргөсөн зорчигчийг суулгаад л явна — гудамжны такси шиг.
Таксиметрээр төлбөр бодно
Өөрийн 1 км-ийн үнийг тохируулна. Аяллын явсан зам, хугацааг апп автоматаар бодож үнэ гаргана. Хаяг оруулах шаардлагагүй.
Хурдан эхэлнэ
Зөвхөн регистр + банкаар 3 минутад бүртгүүлнэ. Машины бичиг баримт, гэрчилгээ, зураг шаардлагагүй.
Төлбөр шууд данс руу
Аялал дуусахад бэлнээр эсвэл Quick QR-ээр авна. QR-ийн мөнгө 100% таны банкны данс руу шууд шилжинэ.
Хоёр төрлийн жолоочид ч нээлттэй
Замын Унааг зөвхөн хялбар бүртгэлтэй жолооч биш, бүрэн эрхтэй TAXI жолооч ч ашиглаж болно — энэ бол QGO-ийн HYBRID TAXI систем.
Хялбар бүртгэл
Замын Унаа — зам дээрээс зорчигч авч таксиметрээр үйлчилнэ. Такси дуудлага ирэхгүй.
Бүрэн бүртгэл (TAXI)
Такси дуудлага хүлээж авна + хүссэн үедээ Замын Унаагаар зам дээрээс зорчигч ч авна — хоёулаа.
Хялбар бүртгэлээр л хангалттай
Нэвтрээд аялал эхлүүлэх
Бүртгэл баталгаажсаны дараа зам дээрээс зорчигч авах бүрэн дараалал.
Дарах товчны дараалал
Аппдаа нэвтэр
Бүртгүүлсэн утасны дугаар, нууц үгээрээ QGO Driver аппд нэвтэрнэ.

«Замын Унаа» табыг сонго
Нүүр дэлгэцийн доод цэснээс «Замын Унаа» табыг дарахад аялал эхлүүлэх цонх шууд гарна. Онлайн болоход бэлэн.
1 км-ийн үнээ тохируул
Цонхон дээрх «Засах»-аар 1 километрийн үнээ өөрөө тохируулна. Тохиргоо хадгалагдаж, дараагийн удаа сануулна.
Зам дээрээс зорчигч суулга
Замд явж байгаад зорчигч гар өргөвөл суулгана. Дуудлага хүлээхгүй — зорчигчтойгоо тохиролцоод шууд аялна.
«Аялал эхлүүлэх» дар
Таксиметр асаж, явсан зам болон хугацааг бодож үнийг тооцож эхэлнэ. Дэлгэц дээр км, хугацаа, нийт төлбөр бодит хугацаанд харагдана.

Төлбөрөө ав
Аялал дуусахад «Дуусгах» дарж, бэлнээр эсвэл Quick QR-ээр төлбөр авна. Зорчигч QR-ийг сканддаж төлөхөд мөнгө шууд таны банкны данс руу орно.

Замын Унаа жолоочийн үүрэг
Машин 20 жилээс дотогш
Үйлдвэрлэснээс хойш 20 жилээс дотогш, аюулгүй бүрэн бүтэн машинтай байх.
Цэвэр байлга
Машины дотор гадна талыг ариун цэвэр байлгах.
Эелдэг харьц
Зорчигчтой зөв зохистой, эелдэг харьцах.
Дээд тал нь 3 зорчигч
Нэг удаад 3 зорчигчоос илүү зорчигч суулгахгүй.
TAXI Дуудлага руу шилжих
Хэрэв зам дээрээс зорчигч авахаас гадна таксины дуудлага (захиалга) хүлээн авахыг хүсвэл бүрэн «TAXI Дуудлага» бүртгэл хийнэ. Үүнд бичиг баримт, машины гэрчилгээ, зураг шаардлагатай. Замын Унаа жолооч дараа нь хүссэн үедээ TAXI болгож өргөтгөж болно.
Бүртгэлийн заавар үзэхӨнөөдрөөс эхэл
QGO Driver аппаа татаад хялбар бүртгэлээр орж, зам дээрээс зорчигч авч орлогоо эхлүүлээрэй.
Жолоочийн апп татахqgo.mn/app/driver
