QGO жолооч болох — алхам алхмаар
«Бүртгүүлэх» дарангуутаа бүртгэлийн төрлөө сонгоно. Замын Унаа сонговол зөвхөн регистр + банкаар хурдан бүртгүүлж, зам дээрээс зорчигч авна.
Эхлээд бүртгэлийн төрлөө сонго
Замын Унаа
ХЯЛБАРХурдан бүртгэл — зөвхөн регистр + банк. Зам дээрээс зорчигч авч, таксиметрээр бэлэн / Quick QR-ээр төлбөр авна. Дуудлага хүлээхгүй.
TAXI Дуудлага
БҮРЭНБүрэн бүртгэл — бичиг баримт, машин, гэрээ. Дуудлага хүлээн авч, бүх үйлчилгээгээр ажиллана.
Нийтлэг алхам
Хоёр төрөлд адил эхний алхмууд.
Бүх зөвшөөрлийг олго
Аппаа анх нээхэд «Бүгдийг олгох» дарж дараах зөвшөөрлийг бүгдийг олгоно. Жолооч нар энэ алхамд хамгийн их алддаг — ялангуяа Байршлыг заавал «Үргэлж» (Always) болго. iPhone-д 3, Android-д 5 зөвшөөрөл байна.
Мэдэгдэл
Шинэ дуудлага хүлээн авах
Байршил — «Үргэлж» (Always)чухал
Апп хаалттай үед дуудлага ирэхэд заавал «Үргэлж» сонгоно
Микрофон
QGO Radio — дарж ярих (рацио)
Бусад апп дээр харагдахAndroid
Апп хаалттай үед дуудлагын дэлгэц харуулна
Battery — хязгааргүйAndroid
Апп унтрахаас сэргийлж байнга ажиллуулна

iPhone (iOS) — 3 зөвшөөрөл

Android — 5 зөвшөөрөл
«Бүртгүүлэх» дар
Нэвтрэх дэлгэцийн доод хэсэгт байрлах «Бүртгүүлэх» товчийг дарна. Дараа нь бүртгэлийн төрлөө сонгох цонх шууд гарч ирнэ.

Бүртгэлийн төрлөө сонго
«Замын Унаа» (хялбар) эсвэл «TAXI Дуудлага» (бүрэн)-ийн нэгийг сонгоно. Замын Унаа сонговол зөвхөн регистр + банк хэрэгтэй — бичиг баримт, машины зураг шаардлагагүй. Дараа нь хүсвэл TAXI болгож өргөтгөж болно.
Утсаа оруулж кодоо баталгаажуул
Утасны дугаараа оруулна. Танд ирэх 4 оронтой баталгаажуулах кодыг бичиж үргэлжлүүлнэ. (Буцах товчоор төрлөө дахин сонгож болно.)


Замын Унаа зам (хялбар)
Бичиг баримт, машины зураг шаардлагагүй — зөвхөн регистр + банк.
Регистр + банкны мэдээлэл
Регистрийн дугаар, банк, дансны дугаар, дансны эзэмшигчийн нэрээ оруулна. Данс заавал өөрийн нэр дээр байх ёстой — QR төлбөр шууд тийш шилжинэ.
Нөхцөл зөвшөөрч гарын үсгээ зур
Замын Унаа үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрөөд, дэлгэц дээр гарын үсгээ зурна.
Баталгаажмагц шууд ажиллана
Илгээснээр бүртгэл шалгагдаж, баталгаажмагц «Замын Унаа»-гаар зам дээрээс зорчигч авч эхэлнэ.
TAXI Дуудлага зам (бүрэн)
Бичиг баримт, машин, гэрээ бүрэн — дуудлага хүлээн авна.
Бичиг баримтаа оруул
Selfie, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, машины гадна талын зургийг оруулна. Зургаа тод, гэрэлтэй авах нь чухал. Дор нь машины марк, дугаар, өнгийг бөглөнө.

Машин + банкны мэдээлэл
Машины нэмэлт зураг болон банк, дансны дугаар, дансны эзэмшигчийн нэрээ оруулна. Данс заавал өөрийн нэр дээр.
Нөхцөл зөвшөөрч гарын үсгээ зур
Гэрээний нөхцөлтэй танилцаж, дэлгэц дээр гарын үсгээ зурна.
Илгээгээд баталгаажуулалт хүлээ
«Илгээх» дарснаар бүртгэл админд очно. Баталгаажмагц дуудлага авч эхэлнэ. Татгалзвал яг юу дутууг мэдэгдэх тул засаад дахин илгээнэ.
Замын Унааг хэрхэн ашиглах вэ?
Баталгаажсаны дараа нүүр дэлгэцээс шууд аялал эхлүүлнэ — хаяг оруулахгүй.
1.«Замын Унаа» табыг сонго
Нүүр дэлгэцийн доод цэснээс «Замын Унаа» табыг дарахад аялал эхлүүлэх цонх шууд гарна.
2.1 км үнээ тохируул
Цонхон дээрх «Засах»-аар 1 километрийн үнээ тохируулна. Тохиргоо хадгалагдаж дараагийн удаа сануулна.
3.«Аялал эхлүүлэх» дар
Таксиметр асаж, явсан зам болон хугацааг бодож үнийг тооцож эхэлнэ. Хаяг оруулах шаардлагагүй.
4.Төлбөрөө ав
Аялал дуусахад бэлнээр эсвэл Quick QR-ээр төлбөр авна. QR-ийн мөнгө шууд таны банкны данс руу 100% шилжинэ.
Замын Унаа жолоочийн дүрэм
- Машин үйлдвэрлэснээс хойш 20 жилээс дотогш, аюулгүй бүрэн бүтэн байх
- Машины дотор гадна талыг ариун цэвэр байлгах
- Зорчигчтой зөв зохистой, эелдэг харьцах
- Нэг удаад 3 зорчигчоос илүү зорчигч суулгахгүй
Дүрэм зөрчиж сануулга авсан хэвээр давтвал үйлчилгээний эрхийг хааж болзошгүй.
Татгалзлаас сэргийлэх
- Байршлыг «Үргэлж» (Always) биш «Аппыг ашиглах үед» болгосон — дуудлага арын дэвсгэрт ирэхгүй
- Микрофон эсвэл Мэдэгдлийн зөвшөөрлийг олгоогүй
- Зураг бүдэг, гэрэл муу, эсвэл тасархай (TAXI)
- Улсын дугаар, регистрээ буруу бичсэн
- Машины гадна талын зураг дутуу (TAXI)
- Банкны данс өөрийн нэр дээр биш
- Бүртгэлээ дундуур орхих — бүх мэдээллээ урьдчилан бэлд
Бэлэн үү? Эхэлцгээе.
QGO Driver аппаа татаж аваад дээрх зааврын дагуу бүртгүүлээрэй.
Аппаа татахqgo.mn/app/driver
