ХҮРЭЭГЭЭ ТЭЛЬЕ

QGO нь таксины үйлчилгээ хувиараа эрхлэгч болон ажлын бус цагаар “таксинд явж” нэмэлт орлого олох хүсэлтэй жолооч нарын нэгдэх орон зай юм. Бидэнтэй нэгдсэнээр та “халтуурчин” гэх албан бус нэр томьёоноос ангижирч, ажлаа албажуулан, хүрээгээ тэлж, ашиг, орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

ТА БИДЭНТЭЙ НЭГДСЭНЭЭР ДАРААХ БОЛОМЖУУДЫГ ЭДЭЛНЭ

Аппликейшнээ байнгын онлайн байлгаснаараа жолооч та олон хэрэглэгчээс дуудлага хүлээн авч, бусдад аяллаа хуваалцах боломжийг нь олгохоос гадна “тэг зогсолт” хийхээс сэргийлэх давуу талтай.

Жолооч та зорчигчдод аялал хуваалцах санал тавьж, түүний давуу талыг сурталчилснаар таны орлого ч мөн 15-30 хувиар нэмэгдэх боломжтой.

Та зорчигч нарт цаг баримтлан, цэвэрч нямбай, соёлч, боловсон үйлчилснээрээ үнэлгээгээ өсгөж, км тутам дахь үнийн дүнгээ нэмэгдүүлэх боломжтой гэдгийг бүү мартаарай.

Жолооч QGO аппликейшний тусламжтайгаар зорчигчидтой онлайнаар шууд холбогдох боломжтой. Ингэснээр та утасны нэгж, зурвасын төлбөр гарздахгүй гэсэн үг.

ДУУДЛАГЫН ЖОЛООЧ

Та манай аппликейшний хэрэглэгч болсноор багахан хэмжээний хураамж төлж, дуудлагын жолооч нарын нэгдсэн группт элсэх боломжтой.

ШУУРХАЙ ЗУРВАС

Жолооч QGO-өөр зорчигч нартайгаа зурвасаар харилцаж, байршил, хаягийн талаарх мэдээллүүдээ солилцох боломжтой.

ЖОЛООЧ НАРЫН РАДИО ХОЛБОО

QGO-ийн жолооч нар ZELLO аппликейшний тусламжтайгаар хоорондоо холбогдож, замын хөдөлгөөний ачаалал, зорчигч авах болон буулгах хаяг, байршлын мэдээлэл зэргийг солилцох боломжтой.

БҮРТГҮҮЛЖ, НЭВТРЭХЭД ХЯЛБАР

Та QGO-өөр таксигаа урьдчилан захиалж, аяллаа хуваалцах боломжтойгоос гадна пойнт оноогоо хэтэвчиндээ цуглуулан дараагийн аяллын төлбөрөөсөө хөнгөлүүлээрэй.